Д.Сарангэрэл: Сүрьеэгийн өвчлөл жил ирэх тусам буурч байна

Д.Сарангэрэл: Сүрьеэгийн өвчлөл жил ирэх тусам буурч байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дөнгөж сая /2019.05.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ТЭРБЭЭР:

"Сүүлийн өдрүүдэд АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Амарсанаа эрүүлмэндийн салбар, Эрүүл мэндийн сайд руу дайрч жагсаал цуглаан зохион байгуулж байгаатай холбогдуулан албан ёсны мэдэгдэл хийж байна.

ЭМЯ-ны дэргэдэх Мэргэжлийн зөвлөл үндэсний хэмжээнд хийсэн сүрьеэгийн тархалтын анхны судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байна. Үүний үр дүнд сүрьеэгийн халдвар, өвчлөлийг эрт илрүүлэн эмчилж байна. Хэрэв энэ үзлэгийг цаг алдалгүй зохион байгуулаагүй бол сурагчдын эрүүл мэндэд ямар эрсдэл учрах байсныг төсөөлөхөд ч бэрх. 1990 оноос хойш дахин сэргэсэн халдварт сүрьеэ өвчин дэлхий нийтийн асуудал болсон учраас 2017 онд сүрьеэгийн асуудлаар Москва хотод Эрүүл мэндийн сайд нарын уулзалт, 2018 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей түүхэндээ анх удаа сүрьеэгийн асуудлыг тусгайлан авч хэлэлцсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар тандалтад үндэслэн 90 сургуульд хийхээс 25-ыг хамруулж сүрьеэгийн өвчлөлийн 47 тохиолдлыг илрүүлж эмчиллээ. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.

Эмч мэргэжилтнүүдийн нөр их хөдөлийн үр дүнд сүрьеэгийн өвчлөл жил ирэх тусам буурч байна. 2013 онд 4113 тохиолдол, 2014 онд 4172 тохиолдол, 2015 онд 4270 тохиолдол, 2016 онд 4045 тохиолдол, 2017 онд 3779 тохиолдол, 2018 онд 3498 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүрьеэгийн эмч нарын ажил мэргэжлийн онцлогийг үзэж, цалинг 30 хувиар нэмэгдүүлсний дээр үлдсэн бусад чиг үүргийн ажилтнуудыг ч хамруулахаар ажиллаж байна" гэлээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө