Д.Ганболд: Нэртэйгээр нь намаас хөөчихвөл сайн байхгүй юу

Д.Ганболд: Нэртэйгээр нь намаас хөөчихвөл сайн байхгүй юу

УИХ-ийн гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга Д.Ганболдын Бага хурлын гишүүнээс хасчээ. Түүнтэй хамт Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ мөн хасагдсан байна. 

МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдахдаа дээрх шийдвэрийг гаргасан юм. “Намынхаа дүрмийг удаа дараа зөрчсөн” гэх үндэслэлээр тэднийг хассан гэнэ.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганболд энэ талаар "Намайг намын Бага хурлын гишүүнээс хассаныг одоогоор би мэдээгүй байна. Би ямар нэгэн байдлаар намын дүрмийг зөрчөөгүй. Юм хийсэн намын гишүүн эсвэл дүүргээ чичилж байгаа бол нам дарангуйлагч болж байгаа юм болов уу даа. Үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрх чөлөө. Цөөнхөө сонсоод олонхоороо шийдвэр гаргах бодлогыг алдаа гэж байгаа бол надад хэлэх үг алга. Нэртэйгээр нь хөөчихвөл сайн байхгүй юу. Чингэлтэй дүүргийн МАН нэг ч ялагдаж байгаагүй" гэлээ.