ФОТО: Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30”  автобусыг амжилттай туршлаа

ФОТО: Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” автобусыг амжилттай туршлаа

Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон 30” цахилгаан автобус нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болжээ. Тус автобусны анхны туршилтыг өнөөдөр хийлээ.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах, тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдаг бол “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой ажээ.