Нийслэлд зам ашигласны төлбөрт суудлын автомашин 100-300 мянган төгрөг төлөхөөр татварыг нэмжээ

Нийслэлд зам ашигласны төлбөрт суудлын автомашин 100-300 мянган төгрөг төлөхөөр татварыг нэмжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан /НИТХ/-аар “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг  баталдаг. 2013 онд тус журам шинэчлэгдэж Нийслэлийн авто зам ашигласан төлбөрт “суудлын автомашин” 20 мянган төгрөг жилд нэг удаа төлж байхаар тогтоож байсан. 

Тэгвэл энэхүү журмыг шинэчилж, “Авто зам ашигласны төлбөрт суудлын автомашин хамгийн багадаа 100 мянган төгрөг төлөх, өмнө нь авдаг байсан хураамжийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлж 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс дагаж мөрдүүлэх журмыг НИТХ-д өргөн барьсан талаар хотын орлогч Ж.Батбаясгалан мэдээлсэн юм.  

Тухайлбал шинэ журамд “Албан ёсны такси үйлчилгээнд явдаг суудлын автомашин 150 мянган төгрөг төлөх бол бусад суудлын автомашин хэмжээнээс хамаарч 100 мянгаас 300 мянган төгрөгийг Нийслэлийн авто зам ашигласны төлбөрт төлөх ажээ. Харин 1 хүртэл тоннын даацтай ачааны автомашин 200 мянгантөгрөгтөлөхбол, 2-10 тоннын даацтай ачааны автомашин 225 мянгаас 350 мянган төгрөгийг Нийслэлийн авто зам ашигласны төлбөрт төлнө гэж журамлажээ. Харин мотоцикл эзэмшигч 50 мянган төгрөг төлөх аж.

Нийслэлд авто зам ашигласны төлбөрйг нэмэх төсөл

Харин журмыг санаачлагчид “Нийслэлийн автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр Нийслэлийн авто замын ачаалал буурна” гэж тооцоолж байгаа бололтой. Ямартай Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх эсэхийг НИТХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэнэ.