МАН-ын Удирдах зөвлөл сонгуулийн 50:26 хувилбарыг дэмжив

МАН-ын Удирдах зөвлөл сонгуулийн 50:26 хувилбарыг дэмжив

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр тэдний олон нь ирэх оны сонгуулийг холимог мажоритар тогтолцоогоор 50:26 гэсэн хувилбараар явуулах саналыг дэмжжээ.

Ингэснээр 50 нь жижиг тойрогт, 26 нь намын жагсаалтаар улс даяар нэр дэвших хуулийн төслийг УИХ-д өргөн барих бололтой. Энэ хувилбараар сонгогчид өөрийн тойргийн нэр дэвшигчийг сонгохоос гадна томсгосон тойргийн нэр дэвшигчдээс давхар сонголт хийх боломж бүрдэнэ.