Б.Жамбалбаярням дэлхийн дээд амжилт шинэчиллээ

Б.Жамбалбаярням дэлхийн дээд амжилт шинэчиллээ

"Ой тогтоолтын дэлхийн аварга" шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Жухай хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монгол тамирчид 20 медаль хүртсэн.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун ухааны академийн 10-20 насны 16 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт оролцохоор БНХАУ-ыг зорилоо. Манай оюуны спортын тамирчид 56, 57 дахь олон улсын тэмцээндээ ийнхүү оролцож буй юм.

Тэмцээнд 20 орны 500 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулна.

Тэднээс Азийн мастер Батбямбын Жамбалбаярням дэлхийн дээд амжилт шинэчлэв. Тэрбээр “зураг” төрлийн бага насны ангилалд таван минутад 333 зураг тогтоосноос дэлхийн дээд амжилтын эзэн болсон юм.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө