Богд Хан уул руу амралтын өдрүүдэд нийтийн тээвэр үйлчилдэг болно

Богд Хан уул руу амралтын өдрүүдэд нийтийн тээвэр үйлчилдэг болно

Өчигдөр буюу энэ сарын 29-нд болсон НИТХ-аар Бага Шар хоолойн Бэрх төгөл болон Дээндийн нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэсэн. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгчид амралтын өдрүүдэд иргэд явган аялал хийхээр Богд Хан уулыг зорих болсон тул автобусны шинэ чиглэл бий болгох шаардлагатай болсныг онцолсон байна.

Иймд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амралтын өдрүүдэд иргэдийг явган аялал хийхэд нь дэмжих зорилгоор Богд Хан уул руу нийтийн тээвэр явуулдаг болох асуудлыг судалж, ойрын хугацаанд шийдвэрлэхийг холбогдох албаныхан даалгажээ.