Шагналын сан өндөр Үндэсний бөхийн барилдаан болох ажээ

Шагналын сан өндөр Үндэсний бөхийн барилдаан болох ажээ

Монгол Улсад Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн ой энэ жил болж байна. Тус ойн хүрээнд АН-аас олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн зэрэгцээ, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан төрийн медаль бий болгох тухай тогтоол УИХ-аар саяхан батлагдсан.

Тэгвэл энэ сарын 7-ны өдөр буюу ирэх долоо хоногийн Бямба гарагт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болох ажээ. Тус барилдааны бай шагнал нилээдгүй өндөр байх бололтой.

Учир нь энэ тухай УИХ дахь АН-ын зөвлөлийн ажлын албаны дарга Г.Золжаргал өөрийн твиттер хуудастаа “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан 12 сарын 7-ны 14:00 цагт МБӨ-нд болно. Түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, шөвгийн 4 үлдсэн бөх тус бүр 2 сая төгрөгийн шагналын сантай. Хүчит бөхчүүд,хүндэт үзэгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна” гэжээ.