Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна. Мөн баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 28-нд зарим газраар, 29-нд говь, талын нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 1416 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө нэг хэм хүйтнээс дөрвөн хэм дулаан, өдөртөө 1419 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 22-27 хэм дулаан байна.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө