Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг өөрчилсөн байж болзошгүй хоёр эмчийг шалгаж байна

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг өөрчилсөн байж болзошгүй хоёр эмчийг шалгаж байна

Энэ жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нараас допинг илэрснийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор зарласан билээ. Тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цолыг нь хураах саналыг унасан бөхчүүдэд цол нөхөж олгох саналын хамтаар Ерөнхийлөгчид өргөн барьсан байдаг.

Харин БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хоёр эмчийг шалгаж байгаа талаар мэдээллийн сайтад нийтэлжээ.




Өнөөдөр бич өдөр

22 минутын өмнө