Авто зам ашигласны төлбөрийг ТАВ дахин нэмэгдүүлж шийдвэрлэлээ

Авто зам ашигласны төлбөрийг ТАВ дахин нэмэгдүүлж шийдвэрлэлээ

Авто замын тухай хуулийн  заалтыг үндэслэн 2015 оноос авто зам ашигласны төлбөр авч эхэлсэн. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлдөг. Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж,  50-120 мянга хүртэл төгрөг төлөхөөр баталлаа. Саналыг  Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы оруулсан бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 29 дүгээр хуралдаанаар өнөөдөр хэлэлцэн батлав.

Шалтгааныг тайлбарлахдаа, арав гаруй жилийн турш авто зам ашигласны төлбөрт өөрчлөлт оруулаагүй. Жолооч нар 10-20 мянган төгрөг  төлдөг. Ингээд бодоход бидний өгч байгаа татвар бага байхад шинэ зам барих хөрөнгө бүрдэх боломж дутмаг байна. Авто зам ашигласны төлбөрийг байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн дагуу тодорхой хувь хэмжээгээр нэмэхээр болж байгаа. Мөн дараа жил нийтийн тээврийн 50 хувийг бүрэн шинэчлэхээр болсонтой холбов.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө