Монгол Улсын иргэн болсон Саид Моллаид Д.Дагвадорж аварга 3 өрөө байр бэлэглэжээ

Монгол Улсын иргэн болсон Саид Моллаид Д.Дагвадорж аварга 3 өрөө байр бэлэглэжээ

Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаи эрэгтэйчүүдийн 81 кг барилддаг, 27 настай тэрбээр иргэншлээ сольж, Монголын тамирчин болсон тухай бид өчигдөр мэдээлсэн. Тэрээр энэ сарын 12-14-нд БНХАУ-д болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн байдаг.

Монгол Улсын иргэн болох иргэншлээс гарах зэрэг эцсийн шийдвэрийг Монгол улсын Ерөнхийлөгч гардаг хуультай. Харин манай улсын иргэн болсон Саид Моллаид Сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж 3 өрөө байр өгсөн тухайгаа өөрийн нүүр хуудастаа нийтэлжээ.