Монгол залуус мөсөн баримлын олон улсын тэмцээнд түрүүллээ

Монгол залуус мөсөн баримлын олон улсын тэмцээнд түрүүллээ

ОХУ-д болсон цас, мөсөн баримлын “Якутын очир эрдэнэ” тэмцээнд Беларус, Канад, Хятад, Монгол, Украин, Оросын 25 баг оролцжээ. Тэд өдөр бүр баримлаа гудамжинд хийн, олонд танилцуулж байсан бол тэмцээний сүүлчийн өдөр ялагчаа тодруулав.

Монголын барималч Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар “Мөсөн баримал” төрөлд “Харваач” бүтээлээрээ түрүүллээ.

Красноярск мужийн уран бүтээлчид болох Сергей Асеев, Артем Самойлов нар “Добрыня, могой хоёр” бүтээлээрээ хоёр, Якутскийн барималчид “Цасан хатан” бүтээлээрээ гуравдугаар байрт шалгарчээ. 

Цасан баримлын төрөлд Якутын уран бүтээлчдийн “Үлгэр төрөхүй” бүтээл тэргүүлж дэд байрт Монголоос оролцсон Дашцэрэн Ганхүлэг, Нарантуяа Алтаншагай нар оржээ.




Өнөөдөр луу өдөр

26 минутын өмнө