"Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн 49 хувийг 20 тэрбум төгрөгөөр хувьчилна

"Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн 49 хувийг 20 тэрбум төгрөгөөр хувьчилна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын ээлжит хуралдаанаар 2020 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн 49 хувийг 20 тэрбумаар хувьчлах асуудлыг дэмжсэн байна. Учир нь Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Төв цэнгэлдэх хүрээлэн өнөөдрийг хүртэл ашигтай ажиллаагүй, их зарлага гаргадаг байсан талаар тайлбарлажээ. Иймд "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн хамтаар нийслэлийн өмчөөс нэг хуулийн этгээд, долоон барилга байгууламжийг хувьчлахыг дэмжиж, төсөвт төвлөрүүлэх орлогыг Өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 68.3 тэрбум төгрөг байхаар батласан байна.