Цусаа бэлэглэх өдрийг "Жем интернэшнл" ХХК-тай хамтран зохион байгуулав

Цусаа бэлэглэх өдрийг "Жем интернэшнл" ХХК-тай хамтран зохион байгуулав

ЦССҮТ-өөс зохион байгуулдаг уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ удаагийн цусаа бэлэглэх өдрийг үндэсний тэргүүлэх аж ахуйн нэгжийн нэг “Жем интернэшнл” ХХК болон Монголын донорын холбоо /МДХ/-той хамтран тэмдэглэлээ.

Өдөрлөгийг нээж ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хэлэхдээ, “Донорын үйлсийг дэмжин байгууллага, хамт олноороо цусаа бэлэглэдэг аж ахуйн нэгжийн нэг “Жем интернэшнл” ХХК-ийнханд болон авлагагүй донорын эгнээг өргөжүүлэхэд ЦССҮТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж буй МДХ-ныхонд талархал илэрхийлсэн юм.

Энэ өдрийн хүрээнд 70-аас дээш өгөлттэй донор Н.Амгаланбаатарт “Хүрэл донор” цол хүртээж алдаршуулсан бол “Бахархал 10” тэмдгээр Э.Ням-Очир, М.Хишигням, “Бахархал 20” тэмдгээр Г.Хүдэрбат, “Бахархал 30” тэмдгээр Б.Ганхуяг, “Бахархал 50” тэмдгээр Э.Чимидцэрэн нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө