“Ойлгоё Хүндэлье” аяны хүрээнд энэ сарын 6-нд UB паласын танхимд гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээ болно

“Ойлгоё Хүндэлье” аяны хүрээнд энэ сарын 6-нд UB паласын танхимд гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээ болно

Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сардын байдлаар 28.599 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.926 хэргээр буюу 9.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 884 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 18 хэргээр буюу 2.1 хувиар өсчээ.

Иймээс цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, хүчирхийлэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, эерэг мэдээллийг өгч хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Уг ажилд хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “Ойлгоё Хүндэлье” урьдчилан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний  байгууллагын Хүн амын сан, Жендэрийн үндэсний хороо зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж эхлээд буй аж.

Мөн дээрх арга хэмжээний хүрээнд дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулдаг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн “Цагаан туузтан” аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Статистик мэдээгээр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг ихэвчлэн 25-35 насны хүмүүс үйлдэж байгаа гэх тоон судалгаа бий. Дээрх насныханд зориулан цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран энэ сарын 06-ны өдрийн 10-13 цагт “Ub Palace”-ын их танхимд боловсрол, урлаг соёлын олны танил хүмүүсийг оролцуулан гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн үнэт зүйл, эерэг харилцаа, Монгол эр хүний үлгэр дуурайлал, гэр бүлд ээж, эхнэр хүний нөлөө зэрэг сэдвээр “Event” хийхээр төлөвлөсөн тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө