Алхаад мөнгө олж болдог WeApplication

Алхаад мөнгө олж болдог WeApplication

Та өдөр бүр хичээл сургууль, ажил төрөл, дэлгүүр хэсэхээс өөр юу хийдэг вэ? Тэр бол алхалт. Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний 80-аас 90 гаруй хувь нь гэртээ ч бай, гадуурч бай, хичээл дээрээ ч, ажил дээрээ ч байнга алхадаг.

Харин Улаанбаатарын иргэн та алхаж оноо цуглуулан үзвэр үйлчилгээ, кино, дэлгүүр хэснэ гэвэл алхах уу? Монгол улс 3 сая гаруй хүн амтай. 50 гаруй хувь нь Нийслэл хотдоо амьдарч ажиллаж ирээдүйнхээ төлөө сурч хөдөлмөрлөж байгаа. Үүнийхээ хэрээр Нийслэл хот хөгжиж хөгжихийн хэрээр хөл хөдөлгөөн нэмэгдэж,  түгжирч, стрессдэж, утаа амьсгалж  эрүүл мэндээрээ хохирдог. Тэгвэл хөгжингүй Улаанбаатар хотын иргэн та их стресс,түгжрэл, өөрийнхөө эрүүл мэндийг ч бодохоо байсан нэгэн хэвийн зүйлээс татгалзахад та бэлэн үү?

Тийм бол таньд WeApplication-ийг танилцуулж байна. Монгол залуусын Улаанбаатар хотын иргэн таньд зориулж хийсэн WeApplication нь Улаанбаатар хотын иргэн таныг стрессээс бага ч гэсэн холдуулж, эрүүл мэнд болон гэр бүл, сарын хэрэгцээнд тань хэмнэлт болоход зориулагдсан гар утасны Application юм. Application нь Улаанбаатар хотын иргэн таныг ажил, сургууль, гадуур  ажил амжуулахдаа машинаар биш алхаж явахыг уриалж алхаснаараа эрүүл мэндээс авхуулаад хэрэгцээгээ хөнгөлөх боломжийг олгож байгаа.

Нэг үгээр хэлвэл та алхаад мөнгө олно гэсэн үг. Олсон оноо буюу мөнгөөрөө та WE-гийн залуустай хамтран ажилладаг байгууллагуудаас хөнгөлөлт эдлэж, Өөрийнхөө эрүүл мэндийг бодон алхаж, түгжрэл, стрессийг хаяснаа үнэлүүлэх боломжтой юм.

Түүнчлэн нээлтийн бэлэг болгож нийт WeApplication-ийг татаж бүртгүүлж хэрэглэж байгаа хэрэглэгч нар дунд iPhone 11-ийн WeChallenge-г зарлаж байгаа юм байна.  шинэ iPhone-г хожих их амархан. Та зүгээр л нийт Улаанбаатар хотод манай Application-ийг хэрэглэж байгаа хэрэглэгчдээс хамгийн их алхалт хийж, бидний зүгээс өгсөн өдөр тутмын даалгаварыг биелүүлэхэд л хангалттай.

WeApplication-ийг iPhone хэрэглэгчид App store-оос We Walk Mongolia гэж хайж татах боломжтой.

Android хэрэглэгчид Play Store-оос We Walk Mongolia  гэж хайж татах боломжтой.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө