Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанд ажилд урьж байна

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанд ажилд урьж байна

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанд олон нийттэй харилцах хэвлэл мэдээллийн ажилтан сонгон шалгаруулж авна. 

Тавигдах шаардлага: 

  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан байх (Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан, брэнд хөгжүүлэлтэд ажиллаж байсан бол давуу тал болно)
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх 
  • Багаар болон бие даан ажиллах, ачаалал даах чадвартай байх
  • Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлдэг, эрч хүчтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай 
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр бүрэн ажиллаж чаддаг. Хэвлэлийн эх бэлтгэх, анимэйшн програмууд дээр ажилладаг бол давуу тал болно. 
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх. 

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Их, дээд сургууль төгссөн сургуулийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, хуулбарын хамт
  • Өмнө ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт, цагдаагийн тодорхойлолт, 3 үеийн намтар. 

Хаяг:   Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэсний гудамж 5/2, Засгийн газрын II байр, 304 тоот, БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо.

Холбоо барих утас: (976-51) 261890 

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!