Б.Жаргалсайхан: У.Хүрэлсүхийн айлчлалыг далимдуулж Оросод зугаалж яваа нөхдүүдийг хараад ав

Б.Жаргалсайхан: У.Хүрэлсүхийн айлчлалыг далимдуулж Оросод зугаалж яваа нөхдүүдийг хараад ав

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалыг УИХ, Засгийн газрын олон гишүүдээс эхлээд төрийн байгууллагын дарга, хотын дарга, сэтгүүлчид гээд олон зуун хүмүүс дагалдан МИАТ ТӨХК-ийн Боинг онгоцыг хөлөглөн явцгаажээ.

Айлчлалын зорилго маш энгийн 12 баримт, санамж бичигт гарын үсэг зурах, ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж байгаа газийн хийн хоолойг Монгол орны газар нутаг дээгүүр дайруулаач гэх хүсэлтээ дахин илэрхийлэх байж.

Монгол, Оросын хооронд байгуулсан санамж бичгүүдэд Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ч.Улаан сайд нар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн, “Улаанбаатар төмөр зам” дарга Д.Жигжиднямаа, “Эрдэнэс Монгол -ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү нарын 10 орчим хүн л чиглэл, чиглэлээрээ гарын үсэг зурсан байна.

Баримт бичигт гарын үсэг зурсан албан тушаалтнуудын мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Гэтэл айлчлалд явсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, С.Батболд, Ч.Хүрэлбаатар, Б.Дэлгэрсайхан, Н.Цэрэнбат, Д.Сумьяабазар, Хотын дарга С.Амарсайхан нарын албан тушаалтнууд тус айлчлалд явсан ч тэд ямар ч ажлын зорилгогүй явсан нь хэвлэлд гарсан албаны мэдээллээс харагдана. Тэд айлчлалд дагалдан явж ОХУ-д зугаалав уу гэсэн хардлага ч нийгэмд бий болоод байна. Мөн төдийлөн үр дүнтэй болоогүй айлчлалд УИХ-ын гишүүд ийм олуулаа дагалдан явах ямар шаардлага байв гэх иргэд ч байна.