ЧУУЛГАН: УИХ-д нэр дэвшигч нь сэтгэцийн өвчингүй гэдэг тодорхойлолтыг авах шаардлагатай

ЧУУЛГАН: УИХ-д нэр дэвшигч нь сэтгэцийн өвчингүй гэдэг тодорхойлолтыг авах шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

Тухайлбал, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Оруулж ирсэн тогтолцоо нь бидний санал болгосон биш байна. АН холимог тогтолцоо гэхээр нь оруулж ирлээ шүү гэсэн заль мэх хэрэглэж болохгүй. Гишүүдийн нийт хандлагыг харахад улс нэг тойрог болоод 26 мандатын хуваарилалт ардчилсан сонголтын зарчмыг зөрчиж байгаа нь тодорхой байна. Улс нэг тойрогт нийт нэр дэвшигчийн мандатын тоо 26 байх ёстой. Энд нэг л нэр дэвшигчийг дугуйлна гэж оруулж ирсэн нь ямар учиртай вэ? Сонгогч 26 хүний нэрийг дугуйлах ёстой шүү дээ. 26 хүнээс нэгийг сонго гэдэг нь фашист тулгалт болно. 26 мандатын төлөө намуудаас 500-600 хүн нэр дэвшинэ. Тэр бүхнийг дугуйлахад хэчнээн цаг зарцуулах вэ. Сонгууль чинь нэг өдөрт багтах юм уу? Манай ахмадууд 600 хүнээс 26 хүнээ сонгох гэж өдөртөө дуусгаж чадах уу?. Шилжилт хөдөлгөөнийг яаж шийдэх вэ? Өнгөрсөн сонгуулиар баахан царцаа явсан. Үүнийг шийдэхдээ тойрог зарласан өдрөөс эхлэн түр шилжилт хөдөлгөөнийг хориглоно гэж болохгүй юу? Заавал нэр дэвшсэний дараа хийх боломж үлдээгээд байгаа юм бэ? АН зарчимдаа хатуу байгаа” гэлээ.

Харин сонгуулийн хуулийн ажлын хэсгйийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  “50+26 гэдэг хувилбар нь мажоритар бөгөөд нам нээлттэй жагсаалтаар нэр дэвшигчдийг оруулж ирдэг. Сонгогч нэр дэвшигчээ сонгох боломжийг олгож байгаа. Мажоритар дотор улс нэг тойрог, бүс нэг тойрог, аймаг нэг тойрог, жижиг 76, 50+26 гээд таван хувилбар байгаа. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, цаашдын хөгжил дэвшилд хэрэгтэй хувилбар гэж үзэж хуулийн төслийг өргөн барьсан. Мөн улс даяар 26 нэр дэвшигчээс нэгийг нь сонгох шаардлагатай шалтгааныг тайлбарлая. Жижиг 76 тойрогт нэг тойрогт 5-16 хүн нэр дэвшдэг. Улсын хэмжээнд сонгууль бүхэнд 700-800 хүн нэр дэвшдэг. Жижиг тойрогт хүн нэг л хүнийг дугуйлдаг. Яг энэ аргачлалаар нам бүхэн 26 хүнийг нээлттэй нэр дэвшүүлнэ. Аль хүнийг сонгох нь ард түмний эрх” хэмээн хариулав.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө зогсоож байгаа. Харин шинэ хуулиар шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авсны дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байгаа. Тэгэхээр хоног өөрчлөгдөөгүй” гэж нэмж тайлбарлав.

Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “26 мандаттай нэг тойрогт 35 намаас нэр дэвшинэ гэж үзвэл нийтдээ 900 гаруй нэр дэвшигч саналын хуудас дээр бичигдэнэ. Үүнийг жагсаавал 14 инчийн 4 саналын хуудас гарахаар байгаа. Өмнөх сонгуулиуд нэг саналын хуудас байдаг байсан бол энэ тогтолцоогоор ямар ч байсан 4 саналын хуудас хэвлэгдэх тооцоо гарсан. 900 гаруй хүнээс 26 хүнийг тэмдэглэх нь цаг хугацааны хувьд боломжгүй. Мөн техникийн боломж байхгүй” хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Нэг тойрог нэг мандат бол нэг хүнийг сонгоно. Нэг тойрог хоёр мандаттай бол хоёр хүнийг сонгоно. Нэг тойрог 26 мандаттай бол 26 хүнийг сонгоно. Хэрвээ 26 хүнээс нэгийг нь сонгоно гэж байгаа бол хүчээр хийж байгаа зүйл шүү. Тойрог тогтсон өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоох хэрэгтэй. Өмнөх сонгууль шиг заваан юм хийхгүй шүү.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 910 хүн дотроос 26 хүнийг тэмдэглэнэ гэдэг боломжгүй. Өглөө 07.00-22.00 цагийн хооронд санал авахад багтахгүй. Мөн техникийн хувьд болгоомжгүй. Нэгээс илүү хүнийг дугуйлах боломжгүй. Намаас нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигчдэд тавьдаг шаардлага ижил болсон.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Сонгуулийн сурталчилгаа. Мөнгөний асуудлыг зүйлийг нэлээд өдөөсөн заалтууд байна. хэвлэл мэдээллийн цагийн асуудал байна. нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өдөрт 60 минут сурталчилгаа явуулж байна. Сонгуулийн 18 хоног гээд үзвэл нэр дэвшигчдийн 50 хувь нь үндэсний телевизээр сурталчилгаа явуулах боломжтой байна. Хэрвээ энэ хувилбараар явбал нэр дэвшигчийн зардал өснө. Багаар бодоход 500 сая болно. Нэр

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан: Манай улс сонгуулийг маш их өртөг зардалтай хийдэг болчихсон юм байналээ. Бусад улс орнуудаас маш өндөр. Бидний төслөөр өмнөх сонгуулиудаас зардлыг нь багасгая гэж байгаа. Сонгуулийн самбар нь ижил хэмжээтэй нэг дор байна гэж заасан. Телевизийн сурталчилгаатай холбоотой дэвшилттэй заалтууд байгаа. Мэдээний цаг гээд сурталчилгаа яваад байсан. Нийт агуулгынх нь 15 хувиас хэтрэхгүй байх гэж заасан. Энэ бол Засгийн газраас өгсөн санал.

СЕХ-ны дэд дарга Ц.Болдсайхан:  Нэр дэвшигч бүртгүүлэхдээ Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс сэтгэцийн өөрчлөлтгүй гэсэн тодорхойлолтоо авч ирнэ.

ШУУД ҮЗЭХ: