М.Цэвэлмаа шилдэг авьяастаны тоонд орлоо

М.Цэвэлмаа шилдэг авьяастаны тоонд орлоо

Их Британийн Лондон хотод зохион байгуулагдаж буй 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд Мисс Мандахын Цэвэлмаа нь эх орноо төлөөлөн оролцож буй билээ.

Дэлхийн миссийн авьяасын шалгаруулалтад Монголын мисс М.Цэвэлмаа шилдэг  авьяастны тоонд багтсан байна. Тэрээр Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа, Чингис хаан одонт "The Hu" хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэр үзүүлжээ.

Түүний авьяасын үзүүлбэрт "The Hu" хамтлагийн продюсер Б.Дашдондог, МУГЖ Ш.Одонтуяа, хөөмийч МУСТА А.Ундармаа, морин хуурч МУСТА Буян-Арвижих нар мэргэжлийн туслалцаа үзүүлсэн байна.  Мөн олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Непал гэх улсын дараа гуравдугаарт байрт,  www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймд явна. 

Монголчууд 12 дугаар сарын 14-нийг хүртэл идэвхтэй саналаа өгч, миссдээ оноо нэмэхийг М.Цэвэлмаагийн багийнхан  уриалж байна. 

Танилцуулга видеог эндээс үзнэ үү.

www.missworld.com сайтаар санал өгөх заавар:

  1. Та гар утас болон компьютерээс www.missworld.com хаяг руу нэвтэрч орно
  2. Вэбсайтын баруун дээд буланд Log-in товчийг дарна.
  3. Та вэбсайт руу Facebook, Instagram, Google хаягийн аль нэгээр нэвтэрнэ.
  4. Vote хэсэг дээр дарж Tsevelmaa Mandakh гэж хайснаар оролцогчоо олно.
  5. Vote товч дээр дарж саналаа өгнө.

Mobstar апплейкшн ашиглан санал өгөх заавар

  1. Та Playstore эсвэл Appstore- оос Mobstar апплейкшныг хайж олон, утсандаа татаж суулгана.
  2. Mobstar апплейкшныг суулгасны дараа өөрийн Facebook, Google эсвэл E-mail хаягаар нэвтэрнэ
  3. Нэвтэрсний дараа баруун дээд буланд байрлах хайлтын хэсэгт Маndakh Tsevelmaa гэж латин үсгээр бүтэн бичээд people хэсгээс хайж, албан ёсны хаяг руу нэвтэрнэ.
  4. Хаяг руу нэвтрэн ороод, profile зургийн дор байрлах follow товчийг дарж дагана.
  5. Зураг тус бүрт од дарах эсвэл зүүнээс баруун гар тийш татаж саналаа өгнө.

Таны өгсөн нийт саналын тоо, шалгаруулалтын дүнд шууд нөлөөлөх болно.