“Эко-Алтан Заамар” компанийн уурхайд ОСОЛ БОЛЖ дахин нэг хүн нас баржээ

“Эко-Алтан Заамар” компанийн уурхайд ОСОЛ БОЛЖ дахин нэг хүн нас баржээ

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд осол гарч дахин нэг ажилтан амиа алджээ.

Тодруулбал, өнөөдөр 13 цагийн орчимд экскаватор угсрахаар кранаар өргөх явцад трос тасарч тус компанийн ажилтан 26 настай залуугийн дээр унасан байна. Улмаар 26 настай залуу газар дээрээ амиа алдсан харамсалтай осол гарсан байна.

Мөн өмнө нь энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр уурхайн карьерийн хана хэсгээс их хэмжээний шороо нурж, техник, тоног төхөөрөмжид дарагдаж зургаан хүн нас барсан харамсалтай осол болж байсан билээ. Осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гарган авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч, тэднээс гадна дөрвөн ажилтан шороонд дарагдсан байсан билээ.

Энэ талаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: Дээрх мэдээлэл үнэн. Өнөөдөр тус уурхайн ажлын талбарт осол болж нэг хүн нас барсан хэргийг дуудлагын дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид яг одоо хэргийн газарт үүлэг шалгалт хийн ажиллаж байна гэв.