Цагаан ордны гадна өөрийгөө шатаажээ

Цагаан ордны гадна өөрийгөө шатаажээ

Өчигдөр /2019.05.29/ АНУ-ын Цагаан ордны гадна нэгэн эр өөрийгөө шатаасан байна. Тэрбээр өдрийн 12:00 цагт Цагаан ордны ойролцоо байх цэцэрлэгт хүрээлэнд өөрийгөө шатаан, тайван алхаж эхэлсэн гэлээ. Тэрбээр юуны учир ийн өөрийгөө шатаах болсон нь одоогоор тодорхойгүй, түлэгдэлтийн зэрэг өндөр тул эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.