ТОЙМ: ХЭДС-аас зээл авсан, нөлөөлсөн байж болзошгүй УИХ-ын гишүүдийн нэрс ил болов

ТОЙМ: ХЭДС-аас зээл авсан, нөлөөлсөн байж болзошгүй УИХ-ын гишүүдийн нэрс ил болов

Ажилгүй иргэдийг дэмжих зорилготой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/-ийн мөнгийг УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын сайд, дэд сайд, аймаг, дүүргийн засаг дарга нар эрх мэдэлал ба тушаалаа ашиглан “ЖДҮ-ийн мөнгө шиг” өөрсдийн хамаарал бүхий хувьхүн, компаниудад олгуулсан тухай мэдээллийг энэ долоо хоногт бид мэдээлсэн.

-УИХ-ЫН ГИШҮҮДЭД ЗЭЭЛ ОЛГОХЫГ ҮҮРЭГДЭЖ
БАЙСАН САЙД ХЭН БЭ?-

Учир нь энэ оны 11 дүгээр сард Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Тэднийг хууль зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 27 аж ахуйн нэгжид давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая төгрөг, нийт дөрвөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдуулж шалгаж байгаа аж. Ингээд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/”-гаас зээл  авсан компаниудыг шалгаж эхэлтэл УИХ-ын нэр бүхий 17 гишүүн туссангаас 150-200 сая төгрөгийн зээл гаргахад нөлөөлсөн нь баримтаар нотлогдсон аж.

Мөн АТГ-д шалгагдаж байгаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар “Нэр бүхий сайд тус сангийн мөнгийг тус гишүүдэд олго” гэж үүрэг өгч байсан тухай мэдүүлэгтээ дурдсан гэж эх сурвалжид мэдээлжээ.

-ХЭДС-ААС ЗЭЭЛ АВСАН, НӨЛӨӨЛСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН НЭРС ИЛ БОЛОВ-

Харин Үндэсний шуудан сонины энэ долоо хоногийн дугаартаа ХЭДС-ийн зээл олголтод нөлөөлсөн байж болзошгүй УИХ-ын зарим гишүүдийн нэрсийг зарласан юм.

ҮҮНД:

  1. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь “Сэрмүүн өнгө” компанид 50 сая, “Эгшиглэн магнай” компанид 50 сая, иргэн Б.Болорцэцэгт 40 сая төгрөгийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулсан байх магадлалтай байна.   
  2. УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Ээж Оюу Сайхан” компанид100 сая төгрөгийг олгуулахад нь нөлөөлсөн гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ. 
  3. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ”Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх хэмээн АТГ-аас шалгаж байна. 
  4. УИХ-ынг ишүүн А.Ундраа иргэн Т.Жаргалсайханд 100 сая төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн бололтой.
  5. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Монгол Сор Хөгжил Олон Улсын Академи” ТББ-д 200 сая төгрөгийг тендергүйгээр зээлэхэд нь эрх мэдлээ ашигласан уу гэдгийг шалгаж байна. 
  6. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа иргэн Б.Тамирт 150 сая төгрөг зээлэхэд нь нөлөөлсөн байж болзошгүй. 
  7. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “ЛЭЦ” ХХК-д арьсан эдлэл, бэлэг дурсгалын үйлдвэрлэл хөгжүүлэхэд 158 саятөгрөг
  8. УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд Н.Номтойбаяр дорнод аймаг дахь компанид 200 сая 
  9. УИХ-ын гишүүн А.Сүхбат”Алтансүм” компанид150 саятөгрөг
  10. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Эко ааруул” ХХК-д 110 сая төгрөг
  11. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Чандмань эрдэнийн нөхөд” нөхөрлөлд 150 сая төгрөг
  12. УИХ-ын гишүүнЛ.Элдэв-Очир “Жигүүр богд” ХХК-д 100 сая төгрөг 
  13. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Хатуу төмөр” ХХК-д 150 сая төгрөгийг  шууд олгуулсан байх магадлалтай байна. гэж эх сурвалж мэдээлсэн юм.