Төрсөн охиноо хүчиндсэн этгээдийг хорив

Төрсөн охиноо хүчиндсэн этгээдийг хорив

Өөрийн төрсөн охиныг гэрт нь хүн байхгүйг далимдуулан аав нь хүчиндсэн жигшүүрт хэрэг гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд байнгын оршин суух хаягтай 31настай эрэгтэй Б нь төрсөн 12 настай охиноо хүчинджээ.

Уг хэрэг арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн оройн 20 цаг орчимд үйлдэгдсэн бөгөөд охин хөрш айлдаа хэлж улмаар цагдаад мэдэгджээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн ба төрсөн охиноо хүчиндсэн этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө