Автозам ашигласны татварыг нэмэгдүүлсэн асуудлыг маргааш хэлэлцэнэ

Автозам ашигласны татварыг нэмэгдүүлсэн асуудлыг маргааш хэлэлцэнэ

НИТХ маргааш ээлжит бусаар хуралдаж автозам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлсэн асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

Автозам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг иргэд эсэргүүцэж Төрийн ордны замыг өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаатай хааж жагсаж байгаа. 

Иймд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх болсон шаардлагаа эргэн харахыг хотын удирдлагуудад сануулсан билээ. 

Энэ дагуу маргааш НИТХ хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэхээр болжээ.