Онцгой байдлын гурван нисдэг тэрэг нийлүүлэх төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Онцгой байдлын гурван нисдэг тэрэг нийлүүлэх төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Төсөл батлагдвал хэт хүйтэнд гал унтраах, олон зориулалт бүхий /нефть бүтээгдэхүүн, түүнийг хадгалдаг агуулах, бусад онц чухал обьектын гал унтраах/ тусгай зориулалтын 40 гаруй автомашиныг манай улсад нийлүүлнэ.

Мөн Онцгой байдлын байгууллага эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх Airbus EC-145 загварын гурван нисдэг тэрэгтэй болох юм. Төслийн хүрээнд нисгэгч, эмч нарыг сургаж бэлтгэхээр төлөвлөжээ.