Бразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ

Бразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ

Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонару Шведийн байгаль хамгаалагч идэвхтэн Грета Тунбергийг “Ёстой юу ч мэдэхгүй, хөхнөөс гараагүй амьтан” гээд Бразилд уугуул иргэдийн төлөөлөл хоёр хүн амь үрэгдсэнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэтэрхий их ярьж дуулиан болгож байна гэж зэмлэсэн байна.

Бразилийн зүүн хойд нутгийн Мараньян мужид уугуул гуажажара омгийн хоёр удирдагчийг дэргэдүүр нь явж өнгөрсөн машинаас буудаж амийг нь хөнөөсөн хэргийг буруушааж байгаагаа залуу идэвхтэн өнгөрсөн ням гарагт хэвлэлээр ярьсан юм байна. Охин өөрийнхөө twitter хуудсанд дэлхий дахин таг дуугүй байхад ой модыг хулгайгаар огтолж сүйтгэхийг нутгийн уугуул иргэд эсэргүүцдэг учраас л тэднийг алж байна гээд энэ бол ёстой гутамшигтай үйлдэл гэсэн юм.