С.Урансувдмаа: “Голомт банк”, “Монгол банк”-ны ажилчид хуйвалдаж миний амьдралыг самарсан

С.Урансувдмаа: “Голомт банк”, “Монгол банк”-ны ажилчид хуйвалдаж миний амьдралыг самарсан

Уншигч таны зурган дээрх харж байгаа эмэгтэйг С.Урансувдмаа гэдэг тэрээр нөхөр дөрвөн хүүхдийн хамтаар өөрийн эзэмшлийн орон сууцыг бусдад түрээслүүлэн хэнээс ч гуйхгүй амьдардаг байж. Нэгэн өдөр “Голомт” банкны ажилтан бусадтай хуйвалдан орон сууц зарж Голомт банкны дансанд нь орж ирсэн мөнгийг гүйлгээ хийж гарган авсан аж. Орон сууц зарж “Голомт банкны дансанд орж ирсэн 240 сая төгрөгийг нь өөрт нь мэдэгдэлгүй авснаас хойш өнөөдрийг хүртэл зургаан жил өнгөрчээ.

-МОНГОЛ УЛС ИРГЭНЭЭ ЯАЖ ХОХИРООЖ, ЯАЖ ЗОВООДОГ
БОЛОХЫГ БИЕЭРЭЭ ТУУЛАН ЯВНА-

Гэтэл одоог хүртэл мөнгийг өгөөгүй төдийгүй, ямар ч албан тушаалтан хэрэгт шийтгэгдээгүй. Мөн ямар ч албан тушаалтан хариуцлага хүлээж ажлаасаа халагдаагүй ба өнгөрсөн хугацаанд хууль хүчний байгууллагаар яваад ч олигтой шийдвэр гаргаж чадаагүй тул өнөөдөр өвлийн жавартай өдрүүдэд бяцхан үрээ элгэндээ нааж шударга ёс, хариуцлагын төлөө тэмцэн гудамжинд суулт зарлаж байгаа юм.

 “Голомт” банкинд залилуулсаны улмаас амьдралынхаа зургаан жилийг үрсэн эмэгтэй арга барагдахдаа нэг настай хүүхдээ тэврэн ийм арга хэрэглэхээс өөр замгүй байна хэмээж байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-ГОЛОМТ БАНКНААС ХҮН ИРЖ УУЛЧЛАЛТ ГУЙГААД
“МАНАЙХААС ЗЭЭЛ АВ” ГЭСЭН-

-Сайн байна уу. Та нийтдээ гурван хоног хүйтэнд суулт зарлаж байна шүү дээ. Голомт банкнаас шийдвэр гаргах төвшний албан тушаалтан ямар нэгэн хариу ирүүлээгүй л байна уу?

-Өнөөдөр /2019.12.13/ Голомт банкныхан уулзаж ярилцмаар байна гэсэн. Тэгээхэр нь би "Танайх тэр Япон захирлаа гаргаад ир. Би англи хэлтэй ярилцаад асуудлаа хэлнэ" гэсэн.

-Та яг хэзээ өөрийн “Голомт”-ын данснаасаа мөнгөө алдсан хэрэг вэ. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Би 2013 онд супермаркеттай байсан. Тэрийг түрээслээд амьдардаг байлаа. Тухайн үедээ би тэрхүү эзэмшлийн дэлгүүрээ зарах гээд зар өгсөн. Зарын дагуу “Атилла экспрэсс”-ийн захирал гэх нэг залуу ирсэн. Тэр залуу нэг жил түрээслэнэ хэмээн гэрээ хийсэн. Тэгээд би гэрийнийхээ мөнгийг авах гээд очтол худалдаж авна гэж хэлсэн. Ийнхүү тэр залууд зарахаар болоод тэр залуу Голомт банкнаас зээл авахаар болсон. Тэгээд Голомт банк 100% санхүүжүүлнэ хэмээн ипотекийн зээл гаргаж өгсөн юм. Голомт банкны миний дансанд зарсан эзэмшлийн дэлгүүрийн маань мөнгө 100% орж ирэх ёстой байтал эхний ээлжинд 70% орж ирсэн. Дараа нь удалгүй тэрхүү дансан дахь мөнгийг маань худалдан авсан захирал залуу хуурамч бичиг баримт бүрдүүлээд авчихсан байсан.

Үүнээс хойш би цагдаад хандаад олон жил болж байна. Цагдаагийн газраас бол Эрүүгийн хуулийн 148,4-т зааснаар буюу бүлэг залилан гэсэн зүйл анги нээгээд Чингэлтэй дүүргийн цагдаа дээр шалгагдсан. Ийнхүү шалгаж дуусаад анхан шатны шүүх хурал нь намайг байхгүй хойгуур болоод тэр хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хаасан. Энэ бол Дэлхийн түүхэнд байхгүй асуудал. Яагаад гэвэл бүлэг залилан буюу гэрээгээр халхавчилсан залилан Дэлхий дээр хаагддаггүй хэрэг юм. Энэ бол онц ноцтой хэрэг. Тэгэхэд Монгол энийг бол хааж байна.

-Өөр хуулийн байгууллагад хандаж үзсэн үү?

-Би хоёр жилийн өмнө АТГ-т өгсөн байгаа. Тус газраас шууд хүлээж авсан. Энэ хэргийг одоо хүртэл шалгаж байна. Энэ хэрэг Голомт банкны харилцагч данснаасаа мөнгө алдаад тэгээд дээрээс нь зургаан жил зарсан хүнийхээ нэр дээр өмчөө байлгасан. Би гадаадаас дөнгөж ирээд удаагүй байсан үедээ ийнхүү данснаасаа мөнгөө алдаад, өмчөө алдсан. Банкны албан тушаалтнаас болж ийм хэрэг болсон. Үүнээс хойш би гадаадад байгаа өөрийн хүүхдээ огт хараагүй л байна.

-Яагаад?

-Учир нь энэ асуудлаас болоод гэр бүлээсээ салсан. Банкаар үйлчлүүлсэн хүн мөнгөө алдаад өмчөө алдчихсан гэхээр хүн итгэхгүй шүү дээ. Гадаад байгаа хүүхэдтэйгээ интернетээр яриад байж байна. Би өнгөрсөн жил төрсөн. Төрөөд удаагүй байхад Голомт банкны эрсдлийн албаны захирал над дээр ирсэн. Ирээд уучлалт гуйж байна. Мөн гурван болзолтой ирлээ гэсэн. Тэр нь юу вэ гэхээр манайхаас бизнесийн зээл ав гэж байгаа юм. Тэгэхээр би энэ Голомт банкинд хүүлүүлэх ёстой болчоод байгаа юм. Саяхан АТГ-т Голомт банк татагдсан юм. Ингээд энэ хэрэг дээр Монгол банкны шинжээч татагдсан. Тэрхүү шинжээч худал дүгнэлт гаргаагүй байсан бол би дахин хоёр жил хохирохгүй байх байлаа. Энэ хүнийгээ Эрүүгийн хэрэгт татаач гэхээр одоог хүртэл татахгүй байна. Тэгэхээр АТГ ч мөн адил ашиг сонирхлын зөрчил байна гэж харж байна. Иймээс би нэгхэн настай хүүхдээ тэврээд өлсгөлөн зарлаад зогсохоос өөр арга алга байна.

-Та Голомт банкны ямар албан тушаалтан данснаас танв мөнгө гаргахад оролцсон гэж үзээд байна вэ?

-Надад бол яг үнэндээ хэн, ямар албан тушаалтан оролцсон нь хамаагүй байхгүй юу. Би банкны харилцагч, үйлчлүүлэгч юм. Би Голомт банкнаас зээл гуйгаагүй. Зөвхөн дамжуулж юмаа зарсан чинь ингээд хохирсон. Голомт банк зургаан жил залилуусан хүнээс зээлээ төлүүлнэ гээд байж байна шүү дээ. Голомт банк үнэхээр харилцагчаа хамгаалахгүй гэдгийг миний амьдрал харуулж байна. Тэр үед банкны бичлэгээ өгөөч гээдд цагдаа шаардаад байхад өгөөгүй. Тэгэхэр энэ банкны дотоод үйл ажиллагаа ямар хамгаалалттай ажиллаж байгаа нь харагдаж байна. Хүний амьдралыг зургаан жил хамаг юм аа алдаж, гэр бүлээсээ салтал, өмчөөсөө салтал нь дээд цэгтээ хүрээд маш их өр ширтэй болоод зогсохгүй сэтгэл санааны маш өндөр дарамттай байна.

-ГОЛОМТ БАНКНЫ ЯПОН ЗАХИРАЛ ГАРЧ ИРТЭЛ
ӨЛСӨГЛӨН ЗАРЛАНА-

-Одоо цаашдаа яах вэ?

-Голомт банкны ТУЗ болон Япон захирал өөрийн биеэр гарч иртэл албан тушаалаа урвуулан ашигласных нь төлөө уучлалт гуйх ёстой. Хүний гал голомтыг самарч хаячихаад юу ч болоогүй юм шиг ингээд байх ёсгүй. Намайг энд хүүхэдтэйгээ зогсож байгааг харж байгаа байх. Миний хүүхэд энд ингээд зогсож байна. Энэ миний хамгийн бага хүүхэд юм. Би бол яг одоо үгээр хэлэх аргагүй маш хэцүү байна. Би өөрийгөө авлигалын шоронд байна гэж бодож байна. Голомт банк бол хуулийнхныг бол мундаг авлигалд байлгадаг юм байна.