Монгол улсын нэрийн өмнөөс Саид Моллаи өнөөдөр анх удаа барилдана

Монгол улсын нэрийн өмнөөс Саид Моллаи өнөөдөр анх удаа барилдана

БНХАУ-д үргэлжилж буй “World masters” тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Монголын 10 жүдоч барилдсанаас Г.Хэрлэн, Г.Наранцэцэг нар мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртэн, М.Уранцэцэг V байрт шалгарсан.

Тэгвэл тус тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн  73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаанууд болно. Мөн Монгол улсын иргэн болсон ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи өнөөдөр манай улсын нэрийн өмнөөс анх удаа барилдана.