Шинэ Зеландад галт уул дэлбэрэх үеэр амиа алдсан хүмүүсийн цогцсыг олжээ

Шинэ Зеландад галт уул дэлбэрэх үеэр амиа алдсан хүмүүсийн цогцсыг олжээ

Энэ сарын 10-ны өглөө Шинэ Зеландын Уайт аралд галт уул гэнэт дэлбэрч таван хүн амиа алдаж, найман хүн ор сураггүй болоод байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл галт уул дэлбэрэх үеэр амиа алдсан зургаан хүний цогцсыг тус улсын цагдаа нар олсон байна. Тус улсын цагдаагийн газраас мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн цогцсыг одоогоор “Wellington” харуулын хөлөг онгоцоор тээвэрлэж байгаа ажээ.  

Цагдаа нарын мэдээлснээр, галт уул дэлбэрэх үед ойр орчимд нь болон уг арал дээр 47 хүн байсны дунд Шинэ Зеланд, Австрали, Их Британи, АНУ, БНХАУ болон Малайзын жуулчид байжээ. Галт уулын дэлбэрэлтийн улмаас найман хүн амиа алдсаны долоо нь эмнэлэгт нас барсан бөгөөд мөн 30 хүн гэмтсэн байна.

Түүнчлэн найман хүн сураггүй алга болсонд тооцогдож байсан боловч эрх баригчид тэднийг амиа алдсан гэж мэдэгдээд, цогцсыг нь хайх ажиллагаа явуулж эхэлжээ. Одоогийн байдлаар Шинэ Зеландын түлэнхийн төвд  17 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 13-ынх нь биеийн байдал хүнд байгаа ажээ




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө