Монголын нэрийн өмнөөс 81кг-д барилдсан Моллаей Саеид эхний тойрогт ялагджээ

Монголын нэрийн өмнөөс 81кг-д барилдсан Моллаей Саеид эхний тойрогт ялагджээ

Жүдо бөхийн “World masters” тэмцээн БНХАУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын 10 жүдоч барилдсанаас Г.Хэрлэн, Г.Наранцэцэг нар мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртэн, М.Уранцэцэг тавдугаар байрт шалгарсан байна. Харин өнөөдөр Монголын зургаан бөх барилдаж улмаар Гавьяат тамирчин Г.Одбаяр ялагдан, тэмцээнээ дуусгаад байгаа аж.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д зодоглож буй Монголын иргэн болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид эхний тойрогт Италийн бөх Кристиан Парлатийг цэвэр ялагдав.