ФОТО: Энэ жилийн "БӨРТЭ ЧОНО"-ын эзэн СПОРТЫН ШИЛДГҮҮД тодорлоо

ФОТО: Энэ жилийн "БӨРТЭ ЧОНО"-ын эзэн СПОРТЫН ШИЛДГҮҮД тодорлоо

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно 2019" гардуулах ёслолын ажиллагаа  "Корпорейт" зочид буудлын Концертын их танхимд өчигдөр зохион байгуулагдлаа. Уг  ёслолын арга хэмжээг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нээж үг хэлсэн юм.

Тэрээр "Спортын олон чухал үйл явдал, тамирчдын шинэ амжилтаар нэгэн дурсамжит оныг үдэх гэж байгаадаа баяртай байна. Ирэх жил зохион байгуулагдах дэлхийн наадмуудад Монгол Улсынхаа далбааг мандуулахын төлөө бид хичээн ажиллах болно"

хэмээгээд 2020 онд амжилт, алтан медалиар арвин байхыг ерөөжээ.

МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ СПОРТЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД:

Шилдэг Дасгалжуулагч Л.Ундралбат (Буудлагын Спорт)

Шилдэг Дасгалжуулагч С.Тулга (3x3 сагсанбөмбөг)

Шилдэг баг 3х3 Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ

Шилдэг эмэгтэй тамирчин С.Батцэцэг

Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо "Монголын уулчдын үндэсний холбоо"

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин Цомын эзэн Э.Цэндбаатар

Шилдэг залуу тамирчин Л.Сосорбарам

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин Э.Цэндбаатар

Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин М.Анхцэцэг

Шилдэг Холбооны Ерөнхийлөгч Д.Гэрэл (Монголын Самбо )

Үндэсний спортын шилдэг холбоо "Монголын морин спорт уяачдын холбоо"

Шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат

Шилдэг шүүгч Р.Жаргалсайхан (Хөлбөмбөг)

Нийтийн болон хөгжиж байгаа спортын шилдэг холбоо "Монголын ширээний теннисний холбоо"




Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө