Алсалсан аймаг, сумын эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулав

Алсалсан аймаг, сумын эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулав

ЭМЯ-наас автомашины парк шинэчлэлтийг тасралтгүй хийж, 27 түргэн тусламжийн автомашиныг алсалсан аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагад өчигдөр хүлээлгэн өглөө. 

Ингэснээр улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллагуудын автомашины парк шинэчлэлт 90 гаруй хувьтай байгаагийн зэрэгцээ өвөлжилтийн бэлэн байдлыг бүрдүүлж байгаа юм.

Үүнд эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай байсан яаралтай эрчимт эмчилгээний, дурангийн оношилгооны болон нийт 2.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж багтжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 2 жилд эрүүл мэндийн байгууллагуудад 172.60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, автомашины паркыг шинэчилсэн байна. Тухайлбал, Улсын Гуравдугаар төв эмнэлэгт 4.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн MRI, ангиографийн аппарат, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 825 сая төгрөгийн өртөг бүхий компьютер томографийн аппаратыг тус тус суурилуулж ашиглалтад оруулсан бол, Дорнод аймаг дахь БОЭТ-д вакум мэс заслын өрөөг 600 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгчээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын автомашины парк шинэчлэлтийн хүрээнд 2018, 2019 онд нийт 160 гаруй 8.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий автомашиныг нийлүүлээд байна. Зайн оношилгоо хийх боломжтой эмнэлгийн иж бүрэн тоноглосон автомашиныг Булган, Увс, Сүхбаатар, Өвөрхангай, Хөвсгөл аймагт, бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашиныг нийслэлийн зарим дүүргийн нэгдсэн эмнэлэгт, туулах чадвар сайтай автомашиныг 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт нийлүүлэн аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай эмнэлгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг шат дараатай хийж байна.




Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө