"THE HU" хамтлагийнхан өнөөдөр эх орондоо ирнэ

"THE HU" хамтлагийнхан өнөөдөр эх орондоо ирнэ

Чингисийн одонт "THE HU" хамтлаг АНУ дахь аялан тоглолтоо энэ сарын 10-нд дуусгасан. 

Тоглолтоо амжилттай дуусгасан "THE HU" хамтлаг өнөөдөр 14:30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардах юм байна. 

THE HU хамтлаг есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглолтоо хийсэн билээ.