Өмнөговь аймагт байрлах компанид нэг ажилтан экскеваторын шанаганд хавчуулагдан гэмтжээ

Өмнөговь аймагт байрлах компанид нэг ажилтан экскеваторын шанаганд хавчуулагдан гэмтжээ

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн гурвантэс суманд байрлах БНХАУ-ын уул уурхайн компанид Монгол ажилтан хүнд гэмтсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймагт үйл ажиллагаагаа явуулдаг Чинхуа мак ХХК-ий байранд осол болж нэг хүн гэмтсэн байна.  Тус Чинхуа Мак ХХК-ны уурхайд ажилладаг 21 настай эрэгтэй нь экскеваторын шанаганд засвар хийж байгаад хавчуулагдаж хүндээр гэмтсэн байна. Хэргийн Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм.