УИХ-ын сонгуулийн тухай хуулийн баталлаа

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн баталлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар, нэр бүхий зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлаллаа.  Өнөөдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллын долоон саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсгийг “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа ажилд хамаарахгүй” гэж тус тус өөрчлөн найруулахыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжив.

Мөн төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжив. Ингээд гишүүдийн олонх УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахыг дэмжлээ.