Төрийн ордонд оруулахгүй байх иргэдийн "хар жагсаалт"-д Б.Цэгмэдийг оруулжээ

Төрийн ордонд оруулахгүй байх иргэдийн "хар жагсаалт"-д Б.Цэгмэдийг оруулжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар “Нийслэлд авто зам ашигласны төлбөр, хураамж”-ийг 5 дахин нэмэгдүүлж баталсныг Автомашинтай жагсагчид эсэргүүцэж жагссанаар тус шийдвэрийг хүчингүй болгосон. Тэгвэл тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэдийг төрийн ордон руу нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан бололтой. 

Учир нь тэрээр “Төрийн ордонд орох эрхгүй болжээ. Хариуцлагатай уул уурхай хэлэлцүүлэгт орохоор 74 тоот мандат бичигдсэн боловч Төрийн тусгай албанаас таныг ордон руу нэвтрүүлэх боломжгүй гэсэн хариулт сонслоо. Уул нь тус хэлэлцүүлэгт орж 20 жил баялгаа ухуулсан ч хүүхдийн цэцэрлэггүй, сургуульд нь могой үүрлэж хэзээ мөдгүй болж хуучирч муудсан, эмнэлэг нь хөлдүүс болсон дотуур байранд хүүхдүүд нь давхарлаж унтаж байгаа, ажилгүйдэл ядуурал нүүрлэсэн МАТАД сумын эмгэнэлт байдлыг ярьж Петрочайна Дачин тамсаг компани, Петроматад компаниудын даварсан үйлдлийг хариуцлагжуулах байлаа. Гэвч төрийн ордонд орох эрхгүй хар даруулсан байж” гэж өөрийн facebook хуудастаа мэдэгджээ.

 




Өнөөдөр морь өдөр

47 минутын өмнө