ШИНЭ УРАН БҮТЭЭЛ: Дуучин О.Гантулга “Чин үнэн” дуугаа клипжүүлжээ

ШИНЭ УРАН БҮТЭЭЛ: Дуучин О.Гантулга “Чин үнэн” дуугаа клипжүүлжээ

Дуучин О.Гантулга шинэ оныг угтан “Чин үнэн” дууг сэргээн дуулж, клипжүүлсэн байна. “Чин үнэн” дуу нь 1960, 1970 оны үед залуучуудын сонсох, нийлж орцондоо дуулах дуртай дуу байсан билээ. Уг дууг дуучин О.Гантулга сэргээн дуулж клипжүүлсэн нь олны талархлыг хүлээгээд байгаа юм.

Дуучин О.Гантулгын хувьд урын сандаа олон сайхан дуутай өсч яваа залуу уран бүтээлч юм. Тэрбээр Монголын Үндэсний телевизийн бүтээл “Нарны жим” кинонд гол дүр бүтээснээс гадна тус киноны дууг анхлан дуулж олны хүртээл болгож байв. Энэ нь түүний уран бүтээлийн гараа болж байлаа.   

Тэрбээр дуулж, жүжиглэхээс гадна гитар хөгжим тоглодог. Тиймээс цаашид уран бүтээлээ гитар хөгжмийн аялгуутай хослуулахаар төлөвлөж байгаа юм байна. Гитар тоглон дуулсан “Чин үнэн” дууг хүлээн авна уу.

КЛИП ҮЗЭХ