СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж болохгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж болохгүй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт өнөөдрөөс эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эх, асран хамгаалж, харгалзан явж буй иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  1. Бага насны /10 хүртэлх/ хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй тул үүргээ биелүүлэх
  2.  Явган зорчигч нь 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй, хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрж авч явах,
  3. Ногоон гэрлээр, явган хүний гарц, гармаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх. Зам тээврийн ослын хор уршгийг ойлгуулж, таниулах
  4. Таны хүүхэд харанхуй, үзэгдэл хангалтгүй, гэрэлтүүлэггүй замаар гэр болон сургууль, дугуйлан, дамжаанд ирж очдог бол жолоочид харагдах нөхцөлийн сайжруулах үүднээс тод гэгээлэг өнгийн, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэлтэй явуулах
  5. Зорчих хэсэг дээр зогсох, тоглох, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхгүй байхыг анхааруулах
  6. Зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас оролдох, дуут дохио болон анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүхгүй байх
  7. Хороолол дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих тул тээврийн хэрэгслийн жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох
  8. 10 хүртэлх насны хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын суудал, хамгаалах хэрэгсэл ашиглах. Хэрэв зориулалтын суудал ашиглах боломжгүй тохиолдолд хүүхдийг арын суудалд тээвэрлэж, хамгаалах бүсийг зүүж хэвших
  9. Уулзвар гарц, сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч та хурдаа хасаж, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

2019.12.21-22-ны өдөр зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, орон нутагт хоёр хүн амиа алдсан байна. 

Өнгөрсөн Бямба гарагт Өмнөговь аймаг Ханбогд сум, Ухаа худаг уурхайгаас гашуун Сухайт хилийн боомт хүртэл асфальтан замд Тоyota Prius маркийн автомашин Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч нь амиа алджээ. Мөн Дорноговь аймаг Өргөн сум “Цагаан хаалга” гэх газар асфальтан замд Toyota Premio маркийн автомашин онхолдож, жолооч нь амиа алдсан харамсалтай ослууд гарчээ.

Энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 




Ж.Эрдэнэбат: Миний эрх зөрчигдөж байна

16 цагийн өмнө

Шуурхай мэдээ