НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд олгоно

НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд олгоно

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд олгоно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ. Иймд иргэд бүртгүүлсэн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг анхааруулав.

Мөн 2019 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 23:59:59 цагаар дуусгавар болох тул амжиж бүртгүүлэхийг санууллаа.