ФОТО: “Монголын нэг өдөр”-өөс сэдэвлэсэн 21 метр урт “Дэлхийн нэг өдөр”

ФОТО: “Монголын нэг өдөр”-өөс сэдэвлэсэн 21 метр урт “Дэлхийн нэг өдөр”

“Дэлхийн нэг өдөр” гэдэг монгол зургийн томоохон бүтээлийн эскиз судалгаагаа 1998 оноос эхэлжээ. Эскиз боловсруулах явцад дэлхийн улс үндэстний газарзүйн байрлал, амьдралын орчин нөхцөл, уламжлалт ёс заншил зэрэг онцлогуудыг судлах зорилгоор танин мэдэхүйн ном сэтгүүл цуглуулан мэдээлэл авч байсан ба орчин үеийн цахим сүлжээний ачаар илүү ихийг мэдэх боломжтой болсон нь уг бүтээлийг хийхэд маш их давуу талтай байсан байна.

Уг бүтээлийн гол онцлог нь манай цэнхэр гариг дээр оршин байгаа хүн төрөлхтөн, амьтан ургамал болон байгалийн онцлог шинж чанар зэргийг газар зүйн байрлал, улс үндэстнээр нь нэг хавтгайд багтааж зурснаараа онцлогтой.

Энэхүү бүтээлийг туурвихад зураач С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар багшийнхаа бүтээлийг хийхэд туслах саналыг баяртай хүлээн авч 2007 оны сүүлээр Зохиогч зураач Н.Сэргэлэнгийн эскиз судалгааны дагуу зургаа эхлүүлжээ.

Бүтээлийг нийт арав гаруй жилийн хугацаанд зурж гүйцэтгэсэн бөгөөд сүүлийн гүйцэтгэлийн ажилд Зохиогч зураач Н.Сэргэлэн таван жил орчим хугацааг зарцуулан 2019 оны намар бүрэн дуусгажээ.

Бүтээлийн урт 21м, өргөн 2.5м нийт 52.5 м2 талбайтай цардмал цагаан даавуун дэвсгэр дээр гуаш усан будгаар монгол зургийн арга барилаар зурж гүйцэтгэсэн хамгийн том хэмжээний зураг юм.

Мөн зурагт өгүүлэгдэх маш олон тооны дүр дүрслэлүүдээрээ онцлог бөгөөд танин мэдэхүйн ач хобогдолтой бүтээл болсон аж. Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн улсуудын төрийн далбааг ордны хамтаар газар зүйн байрлалаар нь дүрслэхдээ эргэн тойронд нь ахуй амьдралын онцлогууд, уран барилга байгууламж, ан амьтан, байгалийн үзэгдэл зэргүүдээс багтаан нийт 5000 гаруй дүр дүрслэлийг монгол зургийн нарийн арга ажиллагаагаар зурж гүйцэтгэсэн нь дэлхийн дүрслэх урлагт “Монгол зураг” хэмээх өөрийн өвөрмөц хэв шинжээрээ хүлээн зөвшөөрөгдсөн өнө эртний урлагийн нэгэн төрлийг бататган тунхаглах болон танин мэдэхүйн өндөр ач холбогдол бүхий бүтээл болсон юм.

Тус бүтээлийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 2019 оны 12 дугаар сарын 22-нд нээлтээ хийлээ.




“BONUS BOOST” BSB-д

43 минутын өмнө