ШҮҮХ: Ц.Сандуй, А.Ганбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

2019-12-24 13:54

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасныг шүүгч арванхоёрдугаар сарын 9-нд хүлээн авсан билээ. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан боллоо.

Тус хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцсон бол тэдний өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашбямба, илтгэгч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ оролцох юм байна.

Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа. Улмаар тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

2019-12-24 09:47

ШҮҮХ: Ц.Сандуй, А.Ганбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх танхимд дөнгөж сая эхэллээ.

Тэдэнд НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэж, шүүгдэгч тус бүрт нь дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан  байдаг.

Анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял авсан Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнөөдөр хэлэлцэнэ. Өнөөдрийн анхан шатны шүүх хуралдааны шийдвэрийг хэлэлцэх Давж заалдах шатны хуралдаанд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангиас цахимаар оролцож байна.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө