"АПУ” ХХК-ийн нэр бүхий архийг хуурамчаар үйлдвэрлэн зарж байсныг илрүүлжээ

"АПУ” ХХК-ийн нэр бүхий архийг хуурамчаар үйлдвэрлэн зарж байсныг илрүүлжээ

“АПУ” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Eden”, “Болор”, “Arkhi” зэрэг архинуудыг хуурамчаар үйлдвэрлэж байсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал,  Сүхбаатар дүүргийн 11-р хороо буюу Дэнжийн 10000 орчимд ‘АПУ’ ХХК-ийн үйлдвэрлэдэг “Eden”, “Болор”, “Arkhi” зэрэг архийг гар аргаар үйлдвэрлэж байж болзошгүй үйлдэл илэрсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас эд мөрийн баримт болгон хураан авч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас газар дээрх үзлэг шалгалтыг хийсэн байна. Уг нэр бүхий байгууллагын бүтээгдэхүүнийг ашиг олох зорилгоор хуурамчаар чанарын шаардлага хангаагүй нөхцөл хуурамчаар үйлдвэрлэсэн хэрэг үйлдсэн этгээдүүдийг мөрдөн шалгаж байгаа аж.

Тиймээс иргэд дээрх нэр бүхий архийг худалдан авахдаа лац, баглаа, боодол зэргийг анхаарч хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс сэрэмжилж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө