НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх төсөл өргөн барилаа

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх төсөл өргөн барилаа

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барилаа.

Хуулийн төсөлд Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлэх замаар худалдан авагчийн татварын ачааллыг бууруулах, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулж, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах тухай заалтууд оруулсан байна. Татварын алба 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос төвлөрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн нэмэгдсэн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт ажээ.