Сургуулийн автобусны тоог нэмэгдүүлнэ

Сургуулийн автобусны тоог нэмэгдүүлнэ

Сургуулийн автобусыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас туршилтаар явуулж байгаа бөгөөд туршилтын хоёр сарын хугацаанд давхардсан тоогоор 115 мянган хүүхдэд үйлчилсэн байна. Уг үйлчилгээг явуулахад Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар,  нийтийн тээврийн 18 аж ахуйн нэгж хамтран ажиллаж байгаа юм. 

Ирэх онд НЗДТГ-аас сургуулийн автобусны тоог 200 автобусаар нэмэх тал дээр анхаарч, смарт шийдлийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Засаг даргын орлогч Б.Отгонсүх мэдээллээ. 




“BONUS BOOST” BSB-д

13 цагийн өмнө