Байгалийн түүхийн музейн урд байсан хоёр арсланг Богд хааны музейд байрлуулжээ

Байгалийн түүхийн музейн урд байсан хоёр арсланг Богд хааны музейд байрлуулжээ

Байгалийн түүхийн музейг энэ сарын 06-өдөр нурааж дуусгасан. Тус музейн газар дээр Чингис хааны музейг байгуулахаар Засгийн газар, салбарын яам ажиллаж байна. 

Байгалийн түүхийн музейн барилга нь соёлын өвд бүртгэгдсэн байсан. Тиймээс нураалгүйгээр сэргээн засварлах ёстой байсан гэж зарим иргэн хэлдэг. Харин БСШУС-ын яам тус барилга бус барилгын урд байрлаж байсан ХОЁР АРСЛАН соёлын өвд бүртгэгдсэн гэх мэдээллийг өгдөг. 

Тэгвэл соёлын өвд бүртгэгдсэн байсан хоёр арсланг Богд хааны ордон музейн Амгалан-Энхийн хаалганы өмнө байрлуулжээ. 

 Энэ хоёр чулуун арслан анх Богдын Шар ордны шөргөн хашааны үүдэнд байсан аж.