Сурагч хүүхдүүдэд санхүүгийн цогц мэдлэг олгох сургалт явагдаж эхэллээ

Сурагч хүүхдүүдэд санхүүгийн цогц мэдлэг олгох сургалт явагдаж эхэллээ

Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдүүддээ санхүүгийн мэдлэг, хуримтлал үүсгэх арга болон мөнгөний үнэ цэнэ зэргийг сургалтаар цогц мэдлэг олгох хүсэлтэй болжээ. Ерөнхий боловсролын сургуулиудад санхүүгийн боловсрол, хуримтлалын талаарх мэдлэг мэдээлэл олгодоггүйгээс эцэг эх, хүүхдүүдэд дээрхтэй адил олон санхүүгийн хүндрэл гардаг. Тиймээс аливаа үндэстний дархлаа болсон хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлуулах дадал зуршлыг бий болгох нь чухал. Энэ утгаараа хүүхдүүдэд ерөнхий боловсролын хичээлтэй нь уялдуулан санхүүгийн боловсролын талаарх ойлголт хичээлийг үнэ төлбөргүй зааж байна. Энэ бол хичээл хоцрогдлыг арилгах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх чиглэлээр долоон жил үйл ажиллагаа явуулсан “Оюуны чадамж” сургалтын төв юм. Тус төв саяхнаас сургалтын шинэхэн байрандаа нүүн оржээ. Нийт 10 гаруй анги танхимтай, хүүхдүүдэд зориулсан дулаан өнгөлөг орчинтой сургалтын танхимд хүүхдүүд ирээдүйнхээ санхүүгийн чадвар болон мэдлэгт суралцаж байна.

Баруун дөрвөн замын Гранд Плаза төвийн хажууд байрлах “Оюуны чадамж” сургалтын төв нь хүүхдүүдийн  англи хэл, математик, нийгмийн ухаан, химийн хичээлийн хоцрогдлыг арилгаж, өөртөө итгэлтэй хүн болж төлөвшихөд нь илүү анхаардаг байна. Зөвхөн хичээл биш амьдралд тулгарч болох санхүүгийн хүндрэлүүдийг хэрхэн даван туулах тухай, хуримтлалын ач холбогдлын талаар хүүхдүүдэд зааж эхэлснээр сургалтад хамрагдсан хүүхдүүд ч бас хуримтлалтай болж эхэлснийг сурагчид хэлж байсан юм. Тэдний хувьд “Оюуны чадамж” сургалтын төвд хамрагдсанаар сургууль дээрээ ойлгодоггүй хичээлээ ойлгож, бас эцэг эх, багш нарын ярьж өгдөггүй санхүүгийн мэдлэг ойлголтын талаар хичээл заадгийг онцолж байна.