ХЭРЭГ: Дөрвөн сартай хүүхэд ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ нас барсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байна

ХЭРЭГ: Дөрвөн сартай хүүхэд ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ нас барсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байна

Энэ сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд нэгэн аймшигт хэрэг гарсан байна. Тодруулбал, төрөөд удаагүй буюу дөрөвхөн сартай нялх хүүхэд гадны нөлөөтэй нас барсан байжээ. Хэрэг гарах үед хүүхдийн ээж болон түүний хамтран амьдрагч эрэгтэй 46 настай А нар хамт байсан аж.

-ТАЛИЙГААЧ НЯЛХ ХҮҮХДИЙН ЭЭЖЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ БАЙНА-

Харин дөрвөн сартай хүүхэд хуулийн байгууллагынхныг очиж шалгахад гавал тархины гэмтэлтэй амиа алдсан байсан бөгөөд их хэмжээний цус алдсан байжээ. Амь хохирогч эрэгтэй дөрвөн сартай Ө.Т нь урьдчилсан задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэлтэй ба хэвлийн хавсарсан гэмтэлтэйгээр нас барсан хэмээх хариу гарсан байна.

Явж, алхаж, үг хэлж чадахгүй нялх хүүхэд гадны нөлөөтэй тэр ч бүү хэл гавал тархины хүнд бэртлийн улмаас нас барсан хэрэгт холбогдуулан хүүхдийн ээжээс мэдүүлэг тайлбар авч эхэлсэн.

Мөн урьдчилсан байдлаар ээжтэй нь хамтран амьдраад удаагүй байсан хойд эцгийг нь шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдэллээ. Одоогийн байдлаар нялх хүүхэд юуны учир ийнхүү их гэмтэлтэй гадны нөлөөтэй харамсалтайгаар амиа алдсан болох нь тогтоодоогүй байгаа юм. Уг хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж 46 настай Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат А г хэрэгт сэжиглэн шалгаж байна.