Л.Пүрэвсүрэн: Худал мэдээ явдаг нь сонгууль дөхсөний шинж

Л.Пүрэвсүрэн: Худал мэдээ явдаг нь сонгууль дөхсөний шинж

Нэр бүхий дипломатч оффшор бүсэд мөнгө угаасан гэж АТГ-аас мэдээлсэн. Тэр хүн нь Франц улсад суух элчин сайд А.Баттөр болох нь тодорхой болсон. Түүнийг Монгол улсад түр ирээд байхад нь хуулийн байгууллагаас түүнд хилийн хориг тавин, шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Мөн тус мэдээлэлтэй холбогдуулж элчин Л.Пүрэвсүрэнгийн талаар таагүй мэдээллийг зарим сошиал орчинд нийтэлсэн тохиолдол гарсан. Учир нь А.Баттөр, Л.Пүрэвсүрэн нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Энэ тухай элчин сайд Л.Пүрэвсүрэн өөрийн твиттер хуудастаа “Би зүгээр ажлаа хийж байгаа! Элчин сайдын зөвлөлгөөнд оролцоод Женевт буцаад ирсэн. Үлгэр зохиож, олон нийтийн тархийг угааж одоо болсоон! Ажлаа өгснөөс хойш 3 жил шалгалаа. Бурууг олоод гаргаад тавих хангалттай хугацаа. Худал мэдээ явдаг нь сонгууль дөхсөний шинж!” хэмээн жиргэжээ.